ЭДИЙН ЗАСАГ

Коронавирус Оюутолгойн зэсийн импортыг удаашруулжээ

Коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд Монголын Оюутолгой ордоос Хятад руу хийх зэсийн нийлүүлэлтийг удаашруулсан талаар Рио Тинто компанийн төлөөлөгч мэдээлжээ. Хятадад дэгдсэн вирус дэлхийн хамгийн том зэс хэрэглэгчийн  эрэлтэд хэдийн сөргөөр нөлөөлөөд эхэлсэн билээ.

Манай улс гуравдугаар сарын 2 хүртэл Хятад руу нүүрс тээвэрлэлтийг зогсоосон юм. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Монголын Оюутолгой алт зэсийн ордыг боловсруулдаг Канадын “Turquoise Hill Resources Ltd” компани 2019 оны дүнгээр алт олборлолтыг 15.2, зэсийг найм, мөнгийг 5.2 хувиар бууруулсан байна. Хятадын төрийн өмчит “Chinalco”-гийн  салбар “Yunnan Copper” компанийн ӨМӨЗО дахь баяжуулах үйлдвэр сар бүр дунджаар 10 мянган тонн зэсийн баяжмал болон зэсийн хүдэр импортоор авдаг ажээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ШИНЭ МЭДЭЭ

To Top