СПОРТ

Токиогийн олимпын хуваарийг цуцлахгүй гэнэ

Олон улсын олимпын хорооны Зохицуулалтын албаны дарга Жон Коутс Токиогийн олимпыг зохион байгуулагчид Японд ирэх тамирчид, жуулчдад зориулан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авж хэрэгжүүлнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Коронавирусийн  тархалт Токиогийн олимп болон паралимпын наадмын хуваарьт нөлөөлөхгүй гэдгийг зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори  Олон улсын олимпын хорооны төлөөлөгчидтэй уулзах үеэрээ онцолжээ.  Харин Олон улсын олимпын хорооны  Зохицуулалтын албаны дарга Жон Коутс Токиогийн олимпыг зохион байгуулагчид Японд ирэх тамирчид, жуулчдад зориулан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авж хэрэгжүүлнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна. 

Японы нийслэл Токио хотноо энэ зун болох олимпын наадмын тасалбарыг ирэх тавдугаар сарын дунд үеэс худалдаалж эхлэхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр ирэх долдугаар сарын 24-нөөс эхлэх олимпын наадмыг үзэж сонирхохын тулд Японыг зорихоор төлөвлөж буй хүмүүс наадмын тасалбаруудыг албан ёсны цахим хуудаснууд болон гэрээт борлуулагчдаас худалдан авах боломж бүрдэх ажээ. Одоогоор 4.48 сая гаруй тасалбарыг урьдчилсан байдлаар борлуулаад байгаа бөгөөд худалдан авагчийн олонх нь  япончууд гэнэ.

Олимпын наадмыг зохион байгуулагчид тасалбарынхаа нийт тооны талаар мэдээлээгүй байгаа боловч есөн сая гаруй тасалбар худалдаанд гаргах төлөвтэй байгаа аж. Харин Паралимпын наадмын тасалбарыг хэзээнээс худалдаалж эхлэх нь тодорхойгүй байна.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ШИНЭ МЭДЭЭ

To Top