ХЭРЭГ ЗӨРЧИЛ

Харвард, Иелийн их сургууль Саудын Араб, Хятадаас мөнгө авсан хэрэгт сэжиглэгдаж байна

АНУ-ын Боловсролын яамнаас Харвард болон Иелийн их сургуулийг Саудын Араб,  Хятадаас ихээхэн хэмжээний хөрөнгө, мөнгө  авсан хэрэгт сэжиглэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.  Тус улсын Боловсролын яамны мэдэгдэж буйгаар,  дээр дурдсан хоёр сургууль өнгөрсөн долдугаар сараас хойш Катар, Хятад, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмиратаас 6.6 тэрбум ам.доллар авсан байж болзошгүй гэнэ.

Иелийн их сургууль л гэхэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гаднын орнуудаас 375 сая ам.долларын гадаад санхүүжилт авсан байх магадлалтай аж. Түүнчлэн RT агентлаг Харвардын хөрөнгө дэлхийн 109 улсынхыг нийлүүлснээс ч  их байгаа талаар мэдээлж байсан юм.  “Credit Suisse” АНУ-ын 50 их сургууль болон коллежийн хөрөнгийн дэлхийн улс орнуудын ДНБ-тэй харьцуулан судалсан байна.  Судалгаанаас үзэхэд  Принстон, Стэнфорд, Йель, Техасын их сургуулийн нийт хөрөнгө  нь дэлхийн 195 улсын талтай нь тэнцэхүйц байжээ. Харвардын боловсролын чанар сүүлийн жилүүдэд харьцангуй буурч, боловсролын чанараараа дэлхийд зургаадугаарт эрэмбэлэгдэж байгаа ч  нэр хүндийн хувьд тэргүүлэх байр сууринд хэвээр байгаа юм. АНУ-ын хувьд ч гэсэн дэлхийн хамгийн тэгш бус орны тоонд багтдаг бөгөөд ердөө гуравхан хүн хүн амынхаа талаас илүү хувийн хөрөнгөөс ихийг эзэмшиж байх жишээтэй. 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ШИНЭ МЭДЭЭ

To Top