newswire

Ц.Сундуй, А.Ганбаатар нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны аравдугаар сард дөрвөн жилийн ял оноосон ч нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрийг нь хүчингүй болгосон.

Тэгвэл нийслэлийн Прокурорын газраас Ц.Сандуй, А.Ганбаатар нарын цагдан хорих таслан шийдвэрлэх хугацааг сунгах саналыг 2020 оны хоёрдугаар сарын 11-нд ирүүлснийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцлээ. Улмаар хэргийн ээдрээ төвөгтэй байдал, шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгчдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ц.Сандуйгийн цагдан хорих хугацааг 2020 оны хоёрдугаар сарыг дуустал сунгаж шийдвэрлэв.

А.Ганбаатарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг хэлэлцэх явцад өмгөөлөгч Э.Хашчулуун, Б.Мэргэн, М.Ариунболд нар тус шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс татгалзсан тул асуудлыг дахин хэлэлцэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулж, А.Ганбаатарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ШИНЭ МЭДЭЭ

To Top