ЭРҮҮЛ МЭНД

Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод Ганнам” хувийн эмнэлэгт өнгөрсөн оны гуравдугаар сарын 26-нд гоо сайхны мэс засал хийлгэж, өөхөө соруулсан 29 настай эмэгтэй нас барсан билээ. Тодруулбал, өөх соруулах мэс засал хийх үед үйлчлүүлэгчийн зүрх нь зогсчээ. Улмаар түүнийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт яаралтай хүргэсэн ч хэвтэн эмчлүүлж байгаад дөрөвдүгээр сарын 1-нд нас барсан. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, мэс засал хийсэн Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн. Улмаар нийслэлийн Прокурорын газраас тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 27-нд болох байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй тул хойшилсон. Энэ удаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ирээгүйгээс шүүх хурал хойшлов. Хэргийн шүүх хурал гуравдугаар сарын 12-нд болно.

Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ШИНЭ МЭДЭЭ

To Top