newswire

Шүүхээр хэргийг нь эцэслэн шийдтэл Д.Дорлигжавыг улсын хилээр гаргахгүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, Д.Баатар нарыг АТГ-аас шалгаад багагүй хугацаа өнгөрсөн. 2019 оны нэгдүгээр сарын 9-нд Д.Дорлигжав нарт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг сар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан. Улмаар тэдэнд холбогдох хэргийг шүүхээр хэлэлцэж дуустал хилийн хориг тавьсан. Тэгвэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбатад Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо хоёр дахь удаагаа хандаж, өргөдөл гаргажээ. Тодруулбал, Д.Дорлигжавт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаар тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулахыг хүсжээ.

Гэвч нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болно гэж үзсэний улмаас түүнд авсан арга хэмжээг хэвээр үлдээх саналыг мөн тус шүүхэд гаргасан гэнэ. Тус шүүхийн шүүгчид энэ сарын 7-нд хуралдаж, өмгөөлөгчийн гомдлыг хүлээж авалгүй, хилийн хоригийг хэвээр үлдээв. Д.Дорлигжав “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос дөрвөн сая ам.доллар авсан зэрэг асуудлаар шалгуулж буй. Тодруулбал Т.Ганболд “Ерөнхий прокурор асан Дорлигжавын дүүгийн данс руу дөрван сая ам.доллар хийсэн. Тэдний зүгээс маш их дарамт ирсэн учраас мөнгө шилжүүлсэн. Хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй” хэмээн шүгэл үлээсэн билээ. АТГ хэргийг мөрдөн шалгаж байна. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс баасан гарагт Кёкшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг хилээр гарахгүй байх шүүгчийн захирамж гаргасан байна.

Шүүхээр хэргийг нь эцэслэн шийдтэл Д.Дорлигжавыг улсын хилээр гаргахгүй
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ШИНЭ МЭДЭЭ

To Top