newswire

Улсын онцгой комиссын хуралдаанд оролцоогүй сайд нарыг нэр зааж, сануулга өгөв

Улсын  онцгой комисс хуралдаж, уламжлалт Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Эрүүл мэндийн сайдын саналыг дэмжсэн шийдвэр гаргалаа. Уг шийдвэрийг хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтанд танилцуулснаар тухайн албан тушаалтан эцсийн шийдвэрийг гаргах юм. 

Улсын онцгой комиссын хуралдаанд оролцоогүй сайд нарыг нэр зааж, сануулга өгөв

Улсын онцгой комиссын хуралдаанд оролцоогүй сайд нарыг нэр зааж, сануулга өгөв

Geplaatst door Newswire.mn op Maandag 10 februari 2020

Түүнчлэн УОК-ын хуралдаанаас нүүрсний тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-н хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан. Энэ удаагийн хуралдаанаар халдвар илэрсэн тохиолдолд аль эмнэлгийг суллаж, өвчтөн хүлээж авах, маскны хэрэгцээг дотоодоосоо хангах, шахмал түлшний барьцалдуулагч түүхий эдийн нөөцтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцсон. Гэвч УОК-ын зарим гишүүн тодорхойгүй шалтгаанаар хуралдаанд оролцоогүй байна. 

Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Өнөөдрийн хуралдаанд ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан, Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн /гадаадад/, УУХҮ-ийн сайд Д.Сумъябазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-амгалан, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хотын захирагч С.Амарсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ХЗДХЯ-ны Төрийн бичгийн дарга Г.Билгүүн, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав нар алга. Улсын онцгой комиссын хуралдаанд ингэж оролцохгүй шүү. Үүнээс илүү чухал, илүү ноцтой асуудал гэж байхгүй. Ийм хурал, уулзалт, арга хэмжээтэй гэдэг. Үүнийг тайлбар, шалтгаан гэж үзэхгүй. Засгийн газрын гишүүд, УОК-ын гишүүдэд сүүлийн удаа онцгойлон анхааруулж байна. 

2020 оны хоёрдугаар сарын 10. Улсын Онцгой комиссын хуралдаанаар Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж байна. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Асуудал гарахад сайд нь байхгүй учраас тайлбар авч чадахгүй байна. Жишээ нь, Ч.Улаан сайдыг өрөөсгөл шийдвэр гаргасан гэж байна. Энэ үед Ч.Улаан сайд тайлбараа өгөх ёстой. Шахмал түлшний барьцалдуулагчийн тухай ярьж байхад Ц.Даваасүрэн сайд байж байх ёстой.

Бүх асуудлыг УОК-руу авчирч шийдүүлэхгүй шүү. Орон нутгийн удирдлагууд, сайд нар нэг асуудал үүсмэгц л УОК-оор шийдүүлнэ гэдэг хандлагатай болж. Хийх хийх ажлаа л хийнэ шүү” гэлээ. 

Улсын онцгой комиссын хуралдаанд оролцоогүй сайд нарыг нэр зааж, сануулга өгөв
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ШИНЭ МЭДЭЭ

To Top