НИЙГЭМ

“Баянбага” амралтын орчмоос нярайн цогцос олдлоо

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, “Баянбага” амралтаас хойхонтой Сэлбэ голын эх гэдэг газарт, модон дунд нярай хүүхдийн цогцос хаясан ноцтой хэрэг гарав. Нярайг даавуунд ороож, дэргэд нь ууттай боов чихэр тавьсан байж. Зарим аймгийнхны дунд амьгүй гарсан ургийг ил задгай газарт тавих заншил бий. Харин хуульд энэ зан үйлийг хориглодог. Нярайн насыг тодорхойлох боломжгүй байгаа гэнэ. Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн II хэлтэст эл хэргийг шалгаж, эзэн холбогдогчийг тогтоохоор ажиллаж буй. Үүнээс гадна Өвөрхангай аймгийн Хужирт сумд 13 настай хүү амиа хорлосон хэрэг бүртгэгджээ. Тус сумын Цагдаагийн хэлтсээс хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзаж, амиа хорлосон шалгааныг тодруулахаар ажиллаж байна.

“Баянбага” амралтын орчмоос нярайн цогцос олдлоо
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ШИНЭ МЭДЭЭ

To Top