newswire

Хар тамхины наймаачин С.Баярмаа нарт 5-6 жилийн хорих ял оноов

Өнгөрсөн сард Хар тамхитай тэмцэх газрынхан “мөсний хатан” гэгч С.Баярмааг хилээр орж ирэхэд нь саатуулсан билээ. Тэгвэл өнөөдөр С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох шүүх хурал боллоо. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ШҮҮХЭД ирүүлсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 201501000046 дугаар хэргийг 2019 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ийн шүүгч Л.Баатар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Баярмааг зургаан жилийн хорих ял, Х.Мөнх-Эрдэнийг таван жил хорих ял тус тус шийтгэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хар тамхины наймаачин С.Баярмаа нарт 5-6 жилийн хорих ял оноов
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ШИНЭ МЭДЭЭ

To Top