newswire

Наадамчдын зам дагуух 200м замыг түр хаана

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/926, 2017 оны А/300 дугаар захирамжаар автозам, тохижилт, ногоон байгууламж ашиглах хамгаалах журмыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн өнгөрсөн наймдугаар сарын 27-ны өдрийн ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын орон сууцны барилга, МИАТ ТӨХК-ийн дундын ус дулааан дамжуулах гадна шугамыг шинэчлэн, засварлах ажлыг автозамын зорчих хэсэг сүвлэн гүйцэтгэх зөвшөөрөл олгосон боловч хучилтын хавтан эвдэрсэн, сувагт шороо орсны улмаас засварын ажил хийгдээгүй.

2019 оны есдүгээр сарын 10-ны Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан дээр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн 2019 оны есдүгээр сарын 11-ний 23:00 цагаас 12-ны 07:00 цагийн хооронд хийж гүйцэтгэн нөхөн сэргээлтийг эргэн танилцуулах нөхцөлтэйгөөр зөвшөөрөл олгож байна.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

To Top