ШИНЖЛЭХ УХААН

Хар нүхний зургийг анхлан авсан эрдэмтэд гурван сая доллараар шагнууллаа

Дэлхий нийтийг алмайруулсан хар нүхний зургийг эрдэмтэд анх 2017 онд авсан. Хавайгаас Антарктид, Испани хүртэл орон зайг эзэлсэн телескопуудын сүлжээг ашиглаж, таван шөнийн турш ажилласны дүнд хар нүхний зургийг анх буулгаж байсан юм. Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд хэсэг эрдэмтэд хар нүхний зургийг анх удаа хүн төрөлхтөнд харуулсан билээ.

Event Horizon Telescope Collaboration (EHT) багийн эрдэмтдийн буулгасан зураг  нарийвчлал муутай, бүдэг дүрс байсан ч төслийн баг өчигдөр “2020 Breakthrough Prize” шагналын эзэд болж, гурван сая доллараар шагнууллаа.

Дашрамд дурдахад, EHT төсөлд дэлхийн 20 улс орны 60 судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд оролцсон юм.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

To Top