УЛААНБААТАР

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний шинэчлэгдсэн стандарт

Өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтсээс худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний шинэчлэгдэн батлагдсан стандартуудыг дүүргүүдийн салбар хариуцсан хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд танилцуулав.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний салбарын стандартыг шинэчилэх болон шинээр боловсруулж, олон улсын түвшинд хүргэхээр заасан.

Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг стандартуудыг шинэчлэн боловсруулж, салбарын эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн дунд найман удаа хэлэлцүүлэг зохион байгуулж холбогдох саналыг тусган, “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ, Ерөнхий шаардлага MNS5021-1:2005”, “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт тавих шаардлага MNS4946:2019”, “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрын нэр томъёо, тодорхойлолт” MNS6777:2019” стандарт батлагдсан.

Энэ  стандарт нь хэрэглэгч, үйлчлүүлэгчийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөл, шаардлага, эрэлт хэрэгцээг хангасан, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний хүрээг тэлж, хоол хүнснээс шалтгаалсан халдварт болон халдварт бус өвчлөл буурч, хүнсний аюулгүй байдал хангагдаж, цаашлаад улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах ач холбогдолтой юм.

Дээрх стандартууд 2019 оны аравдугаар сарын 1-нээс эрхлэн мөрдөж эхлэх бөгөөд энэ есдүгээр сарын 10-наас эхлэн дүүрэг тус бүр дээр худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд стандартыг танилцуулах сургалт, семинар зохион байгуулагдана.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

To Top