newswire

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад үг хэллээ

2019 оны есдүгээр сарын 05.ОХУ-ын Владивосток хот. ОХУ-ын Владивосток хотноо энэ сарын 4-5нд Дорнын эдийн засгийн V чуулган болж байна. Чуулганд Монгол Улсыг төлөөлөн Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч С.Гансүх, Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарын албаны хүмүүс оролцож байгаа юм. Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой уулзаж, тус улстай нүүрсний экспортын асуудлаар томоохон яриа хэлэлцээр хийх сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний зах зээлд хамтран ажиллах өргөн боломж бийг онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзахдаа хоёр улсын харилцааг нэг шат ахиулах хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болж байгаа Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцож байгаа билээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд нартай уулзаж, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлсэн юм. 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

To Top