newswire

Нийслэл хот руу 36.5 кг сэтгэцэд нөлөөлөх ургамал нэврүүлэхээр завдав

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн Ерөнхий газрын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалтыг 24 цагийн туршид тасралтгүй явуулж байна. Шалгалтын явцад энэ сарын 5-ны өдрийн 05:30 цагт Гүнтийн давааны хяналтын цэгийн шалгалтаар иргэн Б.Н, Х.Д нар ….УБН улсын дугаартай Toyota Premio маркын суудлын автомашинаар 36.5 кг сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамлыг орон нутгаас тээвэрлэж явсныг илрүүллээ.Тус иргэдийг саатуулж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хүлээлгэн өглөө.
Өмнө нь НМХГ-ын эргүүл хяналтын ажилтнууд гурван удаагийн үйлдлээр 18 уут сэтгэцэд нөлөөлөх ургамал тээвэрлэн нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

To Top