НИЙГЭМ

Завхан аймагт 1521 усны шувуу үхсэн байна

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн Бага нуурын усанд  бор галуу, цахлай, алаг нугас гэх мэт  16 зүйлийн 1521 усны шувуу үхсэн байна. Мөн 20 орчим шувуу өвчилсөн гэсэн мэдээллийг тус сумын Засаг дарга Ч.Батдөл тус аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Мэдээллийн дагуу ажлын хэсэг  болох Онцгой байдлын газар, Цагдаагийн газар,  Зооноз өвчин судлалын төв, Мал эмнэлэг үржлийн газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, нутгийн захиргааны байгууллагын гээд нийт 22 алба хаагч есдүгээр сарын 1-ний өдрөөс тухайн газарт ажиллаж байгаа аж. Тухайн өдөр үхсэн шувуу болон хөрс, уснаас дээж авч УМЭАЦТЛ-д энэ мягмар гарагт шинжилгээнд өгч үхсэн шувуудыг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. 

Мөн өчигдөр буюу есдүгээр сарын 4-ний өдөр урьдчилсан шинжилгээний хариугаар гоц халдварт өвчний нян илрээгүй тул эсийн шинжилгээ хийх зорилгоор дээж ургуулж байгаа тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Ядамжав мэдээлжээ. Эсийн шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах юм. 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

To Top