НИЙГЭМ

230 борлуулалтын цэг байгуулжээ

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал өнөөдөр сайжруулсан шахмал түлшний хангамжийн бааз, борлуулалтын цэгүүд байгуулах, тээвэрлэх, түгээлт, борлуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ажиллалаа.

“Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших сайжруулсан шахмал түлшний төвийн бүсийн хангамжийн бааз нь өнөөдрийн байдлаар 2300 тонн түлш нөөцөлсөн. Мөн саравчинд 25 кг савалсан түлшийг нөөцлөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ бааз нь Халайст, Чингэлтэй, Долоон буудал орчмын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангана” гэж Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал мэдээлэв.

Дараа нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдээр очиж, борлуулагч нарын санал сэтгэгдлийг сонсож, түлшний борлуулалт, хадгалалт, савлалт ямар шатанд хийгдэж байгаатай танилцсан юм. Борлуулах цэгийн борлуулагч Т.Мандах “Манай борлуулах цэгийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж, савлагаа, борлуулалтаа хийж байна. 10 тонн сайжруулсан шахмал түлш буусан байна. Өдөрт 2 тонныг савлана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

To Top