newswire

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монголд ирлээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монголд албан ёсны айлчлал хийхээр ирлээ.

Гэрэл зургийг MPA.mn

Тэрбээр, энэ сарын 2-3-нд шилжих шөнийн 12:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар угтан авсан бол Оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов тэргүүтэй төлөөлөгчид угтан авч хүндэтгэл үзүүлэв.

Маргааш 13.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путиныг албан ёсоор угтах бөгөөд тэрбээр Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурах аж.

Дашрамд дурдахад, В.В.Путин нь Монгол Улсад гурав дахь удаагаа айлчилж байна. Энэ удаа Халхголын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн арга хэмжээнүүдэд оролцох юм.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

To Top