newswire

“Байгалийн гамшгийг туулахад тусалсан монголчуудад баярлалаа”

ОХУ-ын Эрхүү мужид болсон үерт нэрвэгдсэн иргэдэд тусалж, хүмүүнлэгийн сайн үйлсийг санаачлан хэрэгжүүлсэн монгол иргэд, зарим байгууллагын төлөөллийг ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” агентлаг өнөөдөр шагналаа.

2019 оны есдүгээр сарын 02. Эрхүү мужид болсон усны үерт нэрвэгдсэн хүмүүст дэмжлэг үзүүлэх сайн үйлсийг зохион байгуулж оролцсон монгол иргэдэд Россотрудничество агентлагийн шагнал гардууллаа. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Шагнал гардуулах ёслол ГХЯ-нд болсон бөгөөд шагналыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлалын хүрээнд манай улсад ирээд байгаа ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн тэргүүн, хатагтай Э.В.Митрофанова гардуулсан бөгөөд “Байгалийн гамшгийг туулахад хамт байсан монголчуудад баярлалаа” хэмээв.

Эргэн санавал, өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр ОХУ-ын Эрхүү муж үерт автаж, 25 хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй алга болсон юм. Үерийн улмаас 11 мянган амины орон сууц, 49 зам, 22 гүүр эвдэрч, сүйдсэн бөгөөд 45 мянган хүн хохирсон билээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

To Top