НИЙГЭМ

Газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургийг гаргалаа

“Монгол орны нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зураг боловсруулах” ажлыг Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар 2016-2019 онд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн хийж гүйцэтгэлээ.

БХБЯ-НЫ ЗАХИАЛГААР “МОНГОЛ ОРНЫ НУТАГ ДЭВСГЭРИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЕРӨНХИЙ МУЖЛАЛЫН ЗУРАГ БОЛОВСРУУЛАХ” АЖЛЫГ ШУА-ИЙН ОДОН ОРОН, ГЕОФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Тухайн ажлаар Монгол орны нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн ерөнхий мужлалын M1:1 000 000 масштабтай зураг зохиох, Судалгааны талбай ба бүс нутгийн хувьд Газар хөдлөлтийн идэвхжилтийн зураг, Сейсмотектоникийн тойм зураг, Газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зураг, (1:1000000 масштабтай) газар хөдлөлтийн хүчийг магадлалт үнэлгээний аргаар тооцоолон 50 жилд хүрч болох хөрсний оргил хурдатгалын хэмжээг 10 хувиас хэтрэхгүй байх магадлалтайгаар тооцоолон гаргажээ.

Төслийн багийнхан “Монгол орны нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн ерөнхий мужлалын M1:1 000 000 масштабтай зураг”-ийг зохиохдоо  олон улсын түвшинд өргөн хэрэглэгддэг газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгааны ажлын шинэлэг арга зүйг нэвтрүүлэн судалгааны үр дүнг магадлалт болон суурь үнэлгээний аргаар боловсруулан гаргах зорилт тавьж ажилласан байна.

Уг төслийн хүрээнд:

·         Газар хөдлөлтийн идэвхжилт ба горимын судалгаа

·         Газар хөдлөлтийн идэвхтэй хагарлын судалгаа

·         Газар хөдлөлтийн сейсмик долгионы тархалтын судалгаа

·         Газар хөдлөлтийн аюулын үнэлгээний үр дүн

Зургийн үндсэн мэдээллийг атрибут тоон хэлбэрт оруулсан нь судалгааны ажлын үр дүнг өнөөдөр манай улсад ашиглаж буй барилгын норм нормативыг шинэчлэн тогтоож практик ажилд шууд хэрэглэх боломж олгож байгаа төдийгүй энэ үр дүн нь цаашид хийгдэх бусад судалгаа шинжилгээний ажлуудын хувьд үнэтэй мэдээлэл, судалгааны материал болж байдгаараа онцлог ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр авна уу. 

https://geoportal.nsdi.gov.mn/alagac/home/

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

To Top