ТЕХНОЛОГИ

“Galaxy Note 10”-ыг 70 орны зах зээлд гаргалаа

“Galaxy Note 10”-ыг энэ сарын 23-наас дэлхийн 70 улсад худалдаж эхэлсэн гэж “Samsung Electronics” компанийн хэвлэлийн алба мэдээллээ.

“Шинэ загварын ухаалаг гар утсыг БНСУ, АНУ, Европын орнууд болон Орос, Зүүн Өмнөд Азид худалдаалж байна. Цаашлаад 130 оронд зарах аж. “Samsung Electronics” компанийн цахим хуудсанд мэдээлснээр, БНСУ-ын үүрэн холбооны тэргүүлэх гурван оператор шинэ ухаалаг гар утасны урьдчилсан захиалгыг наймдугаар сарын 9-ний өдрөөс авч эхэлжээ.

“Galaxy Note 10” зурган илэрцүүд

“Galaxy Note 10”-ын урьдчилсан захиалгын тоо нэг саяас давж, нийт тоо нь 1.3 саяд хүрсэн нь 2018 онд гарсан “Note 9” загварынхаас хоёр дахин их үзүүлэлт юм.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

To Top