newswire

Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ 2019” хээрийн сургуулилалтад оролцохоор ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Монголд ирлээ

Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ 2019” хээрийн сургуулилалтад оролцохоор ОХУ-ын зэвсэгт хүчний мянга орчим алба хаагч ирсэн байна.

“Мянга орчим цэрэг, 300 орчим зэвсэг техник наймдугаар сарын 15-нд эхлэх арга хэмжээнд оролцоно” гэж ОХУ-ын армийн дорнод тойргийн командлалаас өнөөдөр мэдээлжээ.
Энэ удаагийн сургуулилалтад Оросын талаас Акация 152мм-ийн их бууны өөрөө явагч систем, Град олон пуужин харвагч, Шилка өөрөө явагч агаараас хамгаалах систем, Т-72Б3 танк, БМП-2 явган цэргийн хуягт машин зэрэг зэвсэг техник оролцох юм байна.
Мөн ОХУ-ын Байгалын чанадад байрлаж буй Ми-24, Ми-8АМТШ нисдэг тэрэгнүүд оролцохоор болжээ.
Өнгөрсөн оны “Сэлэнгэ” хээрийн сургуулилалт ОХУ-ын Буриадад болж, Монголын талаас 1,000 гаруй цэрэг оролцож байсан юм.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

To Top