newswire

Ашигт малтмал , газрын тосны газрын kадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тусгай зөвөөрлийг цуцлах шийдвэр гаргав

Тост, Тосон бумбын асуудал Ерөнхий сайдын анхааралд хүрлээ. Тэрбээр Тост, Тосон бумбын ордтой холбоотой асуудлаар холбогдох албаны хүмүүстэй буюу Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнтэй уулзав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Сүүлийн үед уул уурхайн салбарт ажиллаж байгаа зарим нэг олигархиуд Монгол төрийн хуулийг ихээхэн зөрчиж байна.

Уул, ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурван тэс сумын иргэд уйлаад ярьж байна. Тэд төрөөс юм гуйгаагүй. Зөвхөн газар нутгийнхаа онгон дагшин байдлыг авч үлдэх гэсэн ард түмний илэрхийлэл. Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад энэ газрыг ухаад байгаа юм бэ. Энэ нь анхнаасаа хууль зөрчиж олгогдсон гэж ойлгож байгаа. Ерөнхий сайдын хувьд энэ асуудлаар хоёр, гурван удаа та нар үүрэг даалгавар өгсөн” гэсэн юм.

Мөн тэрбээр Тост, Тосон бумбын ордод үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг Уул уурхайн сайдад өгөв.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ШИНЭ МЭДЭЭ

To Top