newswire

Өнөөдрийн монголчуудыг олон улсын хэвлэлийн гэрэл зурагчид дурандаа буулгана

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг санаачлан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгээр “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Төсөлд гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн гэрэл зурагчид хамрагдах бөгөөд наймдугаар сарын 12-20-нд Улаанбаатар хот-Төв аймаг-Хэнтий (Их эзэн Чингис хааны өлгий нутаг)-Дорнодын (Халхын голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд) чиглэлд ажиллах юм. Хөтөлбөрийн зорилго нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын гэрэл зурагчдаар дамжуулан өнөө цагийн Монгол орныг олон улсад эерэгээр сурталчлан таниулах, гадны томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм.

Өнгөрсөн жил буюу 2018 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрт ОХУ (Тасс, Риа новости), БНХАУ (Синьхуа, CCTV), Япон (Киодо), Буриад, ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн 10, дотоодын хэвлэлийн 10 гэрэл зурагчин тус тус хамрагдаж, тайлант үзэсгэлэнг тав хоногийн турш олон нийтэд дэлгэсэн ихээхэн сайшаал хүртсэн билээ.

Энэ жилийн “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрт ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Монголын 20 гаруй гэрэл зурагчин хамрагдаж байна.

MONGOLIA TODAY – 2019 INTERNATIONAL PHOTOJOURNALIST PROGRAM

Зочин зурагчид:

1. Vladimir Astapkovich – Russia, RIA Novosti agency, Photojournalist

2. Alexander Garmaev – Russia, Tass agency, Photojournalist

3. Asigang – China, Xinhua agency

4. Suliya- China, Xinhua agency

5. Takeshi Goto – Japan, The Daily Sports (The Kobeshinbun), Photojournalist

6. Kanako Onishi – Japan, Tokyo news, journalist, book editor

7. Hasan Oymez – Turkish, Anadolu Agency (AA) Visual News Editor in Chief

8. Fırat Yurdakul – Turkish, Photo Editor Anadolu Agency (AA)

9. Mehmet Emin- Turkish, Photojournalist

10. Mi Hee Han- South Korea, Yonhap News Agency, Photojournalist

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ШИНЭ МЭДЭЭ

To Top