САЙХАН МЭДЭЭ

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

Тус фестивальд 22 улсын 24 баг оролцсоноос манай улсын баг Шүүгчдийн нэрэмжит шагналд багаараа тэргүүн байр, нийт багш сурагчдын үнэлгээний дүнгээр дахин түрүүлж үнэмлэхүй амжилт гаргасан байна.

Япон Улсын Хоккайдо мужийн Хигашикава хотноо наймдугаар сарын 1-8-нд Олон улсын “Дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн фестиваль” амжилттай болж, монгол хүүхдүүд хоёр төрөлд тэргүүн байр эзэлжээ.

Тус фестивальд 22 улсын 24 баг оролцсоноос манай улсын баг Шүүгчдийн нэрэмжит шагналд багаараа тэргүүн байр, нийт багш сурагчдын үнэлгээний дүнгээр дахин түрүүлж үнэмлэхүй амжилт гаргасан байна.

Image may contain: one or more people, people on stage, people standing and indoor

Монголын багт:

“Шинэ эхлэл” дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Индира, 11 дүгээр ангийн сурагч А.Ариунбаяр, 10 дугаар ангийн сурагч Б.Мөнх-Оюу нар багтсан юм. Эдгээр хүүхдүүд нь Монголд болсон шалгаруулалтад багаараа тэргүүлж, Япон Улсыг зорьсон бөгөөд багийн гишүүдийг МГЗНХ-ны ерөнхийлөгч Ц.Батбаатар, менежер Ж.Баярмагнай нар удирдан ажиллажээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ШИНЭ МЭДЭЭ

To Top