ТҮҮХЭН ОЙ

“Халхын гол 80 жил” зоосыг 300 мянган төгрөгөөр худалдаална

Монголбанкнаас эрхлэн гаргадаг дурсгалын зооснууд олон сэдэвтэй байдаг. Энэ удаа 1939 оны Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан “Халхын гол 80 жил” дурсгалын зоосыг гаргаад байна.

“Халхын гол 80 жил” дурсгалын зоос нь 300,000 төгрөгөөр борлуулагдах юм. Зоосны жин 31.1 грамм, хэмжээ нь 39 мм бөгөөд 999 сорьцтой мөнгө аж.

Мөн уг зоостой хамт Хот мандал хэмээх Дуйнхор бурханы орд харшийг дүрсэлсэн “Хот мандал” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргажээ. Ташрамд сонирхуулахад, Хот Мандалын голд Дуйнхор бурхан орших, тойроод 365 бусад бурхан байх энэхүү дүрслэлийг “Цогт цагийн хүрдэн” хэмээн нэрийддэг байна.     

“Хот мандал” зоос нь 999 сорьцтой мөнгөн, 93.3 грамм жинтэй, хэмжээ нь 65 мм. Зоосны худалдан борлуулах үнэ 1,500,000 төгрөг.

“Халхын гол 80 жил” дурсгалын зоосны нэрлэсэн үнэ 5,000 бол “Хот мандал”-ынх 2,000 төгрөг байна.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ШИНЭ МЭДЭЭ

To Top