ЭРҮҮЛ АМЬДРАЛ

“Жайка” эрүүл мэндийн салбарт 851.3 сая төгрөгийн санхүүжилт хийнэ

851,388,100 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө оруулалт хийх юм.

Япон улсын Жайка төсөл нь 2019-2021 оны зургадугаар сарыг дуустал ЭХЭМҮТ, Нийслэлийн гурван амаржих газарт хэрэгжих бөгөөд 24 ширхэг ургийн хяналтын монитор,  дагалдах хэрэгсэл, тээвэрлэлт суурилуулатын нийтдээ 851,388,100 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө оруулалт хийнэ.

Энэ төсөл зөвхөн багаж тоног төхөөрөмж суурилуулаад зогсохгүй эх барих, эмэгтэйчүүдийн эмч, инженер техникийн ажилтнуудыг Японд 7-14 хоногийн сургалтад хамруулж багаж тоног төхөөрөмжөө хэрхэн ашиглаж, үнэлгээ өгөх, урт удаан хугацаанд тогтвортой, чанартай, үр бүтээлтэй ажиллах боломжийг нь хангах зэрэг бэлтгэл ажлаа хийж байгаагаа бидэнд дуулгасан. Өнөөдөр эхлүүлж буй хамтран хэрэгжүүлэх энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр:

  • Перинаталь үеийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах,
  • Эх барихын тусламж үйлчилгээний менежментийн арга барилыг сайжруулах,
  • Ургийн хяналтын мониторын оношилгооны удирдамж, зааврыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх,
  • Эмч мэргэжилтнүүдийг чадваржуулахад дэмжлэг үзүүлэх зэрэгт тодорхой ахиц гаргах юмаа.  

Дашрамд дурдахад, Дэлхийн улс орнууд Эх, хүүхэд эмэгтэйчүүдийн болон иргэдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь Эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах асуудал нь нэн тэргүүний зорилт болж байна.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ШИНЭ МЭДЭЭ

To Top